Монгол улсад анх удаа Асимон Брокерс компани 2009 оноос эхлэн олон улсад үйлчлэх өндөр хамгаалалт бүхий эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ыг нэвтрүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч ЭМД-ын компаниудтай хамтран ажиллаж тэдний албан ёсны төлөөлөгч болон тэдний бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулах эрх бүхий тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна. Бидний хамтран ажилладаг ЭМД-ын компаниуд:
Allianz Worldwide Care |
Allianz Worldwide Care (AWC) нь 1890 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан одоогоор дэлхийн 70 гаруй улсад 75 сая үйлчлүүлэгчидтэй. Дэлхийн шилдэг 500 ААН-ийн 2011-т AWC борлуулалтаараа 27-д жагссан байна. AWC эрүүл мэндийн даатгал нь хамгаалалт болон даатгалын хэмжээний хувьд 5 төрөлтэй бөгөөд та өөрийн хүссэн багцаар болон даатгал хамрах бүс нутгийн хувьд Дэлхий дахинд үйлчлэх, АНУ, Канадаас бусад бүх оронд үйлчлүүлэх сонголтуудтай. |
BUPA |
BUPA 1971 онд Англид байгуулагдсан. Одоогоор 10 сая гаруй даатгуулагчидтай бөгөөд дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий дахинд 200,000 орчим эмнэлэгтэй шууд гэрээтэй ажилладаг. BUPA нь Хамгийн шилдэг Олон улсын эрүүл мэндийн даатгагч шагналаар 8 удаа, 1995, 2005, 2010 оны Хатан Хааны нэрэмжит шагналтай. Даатгалын хамгаалалт үйлчлэх бүс нутгийн хувьд Дэлхий дахинд болон зөвхөн АНУ-д үйлчлэх 2 сонголтуудтай бөгөөд олон улсын эрүүл мэндийн даатгалын үндсэн даатгалд хамрагдахаас гадна эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт, эмнэлгийн тоног төхөөрөмж шаардлагатай эмийг даатгалаар төлүүлэх боломжтой юм. |
Cigna |
CIGNA 1982 онд АНУ-д байгуулсагдсан бөгөөд төв нь Bloomfield, Connecticut-д байрладаг. Дэлхийн 200 гаруй улсад 60 сая орчим үйлчлүүлэгчидтэй 900,000 эрүүл мэнд байгууллагууд, эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Олон улсын эрүүл мэндийн даатгалын үндсэн даатгалд хамрагдахаас гадна эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт, эмнэлгийн тоног төхөөрөмж шаардлагатай эмийг даатгалаар төлүүлэх боломжтой юм. |
IMG(International Medical Group ) |
1990 онд АНУ-д байгуулагдсан одоогоор дэлхийн 170 орчим оронд үйл ажиллагаа явуулж 1 сая гаруй үйлчлүүлэгчидтэй бөгөөд үйлчлүүлэгчиддээ уян хатан нөхцөл, үнийг санал болгодгоороо онцлог юм. • Эцэг эхийн аль нэг нь даатгуулсан тохиолдолд 9 хүртэлх насны хүүхэд нь үнэгүй даатгуулах боломжтой • Сонгон авсан даатгалынхаа багцад хэвтэн эмчлүүлэх болон гадуур эмчлүүлэх үйлчилгээг аль алиныг нь авч болно. • Сонголтоор гэнэтийн ослын болон өдөр тутмын эмнэлгийн мөнгөний даатгал худалдан авах боломжтой. |
LAMP |
LAMP нь 2005 онд шинээр байгуулагдсан компани бөгөөд тус компанийг үүсгэн байгуулагчид нь ажлын арвин баялаг туршлагатай захирлууд, эрүүл мэндийн даатгалын андеррайтерууд, системийн хөгжил болон даатгалын бүтээгдэхүүнийг шинэчлэгч экспертүүд,эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч мэргэжлийн баг байдаг юм. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний загвар, үнэ өртөг , менежмент болон нөхөн төлбөрийн асуудлыг зохион байгуулах болон зохицуулах асуудалд салбартаа тэргүүлэгчид бөгөөд энэ бүх туршлагад түшиглэн уян хатан, өрсөлдөөнт үнэ санал болгох чадавхитай, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг цогц бүрэн шийдвэрлэх чадавхитай шинэ загварын даатгагч бий болгохоор ажиллаж байна. |
WILLIAM RUSSELL |
Англи улсад төвтэй William Russell Эрүүл мэндийн даатгалын компани 1992 оноос хойш дэлхийн хаа нэг газар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг олон улсын үйлчлэх эрүүл мэндийн даатгалаар даатгаж ирсэн. Эрүүл мэндийн даатгалын хамгаалалт авахаас гадна амьдралын даатгал, орлогоо алдах эрсдэлээ нэмэлтээр даатгуулан нэг цэгийн хамгаалалт авах боломжтой. |
VANBREDA |
Vanbreda нь Олон улсын Эрүүл мэндийн салбарт 50 гаруй жил ажилласан туршлагатай. Компанийн төв оффис Бельги улсад байрладаг бөгөөд Европи, ойрхи дорнод, Африк, Ази, Латин Америк болон АНУ-д дахь оффист 420 орчим ажилтан ажиллаж байна. Дэлхийн 192 оронд үйл ажиллагаа явууж 430.000 үйлчлүүлэгчидтэй. Жилд дунджаар 4 сая гаруй нөхөн төлбөрийн материал хүлээн авч 640 сая ам долларыг үйлчлүүлэгчдийнхээ нөхөн төлбөрт олгоод байна. |
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар та Ази, Европ, Америк, Канад зэрэг орны эмнэлэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой болно.