MarshАсимон Брокерс ХХК 2012 онд даатгалын зуучлагч, эрсдэлийнг зөвлөх MARSH компаний Монгол дахь албан ёсны Корреспондинг оффисоор томидогдон ажиллаж байна. MARSH нь 1871 онд байгуулагдсан цагаас одоог хүртэл салбартаа дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ онцлогт тохирсон даатгалын хөтөлбөр боловсруулан өгч эрсдэлийн зөвлөгөө үзүүлдэг. Marsh-ийн 26,000 ажилтан дэлхийн 100 улсад ажиллаж байна. |
Манай компани давхар даатгалын чиглэлээр Монгол улсад хамгийн туршлагатай компани юм. Бид Монгол улсын даатгалын компаниудтай хамтран ажиллаж, олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн давхар даатгалын зуучлалын үйлчилгээгээр хангадаг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ эд хөрөнгийн, хариуцлагын, хохирлын болон бусад төрлийн эрсдэлүүдийг дэлхийд тэргүүлэгч
зэрэг компаниудад давхар даатгаж, шууд болон тэдний түншлэгч олон улсын давхар даатгалын брокеруудаар дамжуулан даатгадаг.
Монгол улсад анх удаа Асимон Брокерс компани 2009 оноос эхлэн олон улсад үйлчлэх өндөр хамгаалалт бүхий эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ыг нэвтрүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч ЭМД-ын компаниудтай хамтран ажиллаж тэдний албан ёсны төлөөлөгч болон тэдний бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулах эрх бүхий тусгай зөвшөөрөл аван ажиллаж байна.
Манай компани Монгол Даатгал, Соёмбо Даатгал, Практикал Даатгал, Ард Даатгал, Тэнгэр Даатгал, Мандал Даатгал, Монре Даатгал, Хаан Даатгал, компаниудтай хамтран ажиллаж тэдний даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Бид дотоодын даатгалын компаниудын бүтээгдэхүүнийг борлуулахын зэрэгцээ тэдний дунд эрүүл өрсөлдөөнийг бий болгож, иргэдийн даатгалын тухай мэдлэгийг нэмэгдүүлэн даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулан ажилладагтаа баяртай байдаг.