Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл

Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр тогтвортой байдлыг нь хангахын тулд хууль бус хөрөнгийн урсгалыг хянаж илрүүлэх, таслан зогсоож битүүмжлэх, хураах талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа билээ. Нөгөө талаас Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенц, тогтоол, зөвлөмжид 2011 оны зургадугаар сараас хяналт тавьж эхлээд буй. Тиймээс ч Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа холбогдох нэмэлт, өөрчлөлтийг 2014 оны хоёрдугаар сарын 10-ны дотор оруулахыг манай улсад зөвлөсөн аж. Зөвлөмжийг нь биелүүлээгүй тохиолдолд Монгол Улс ФАТФ-ын хар жагсаалтад орж, банк, санхүүгийн олон улсын харилцаа саатаж, гүйлгээ, мөнгөн гуйвуулга, төлбөр тооцоо саатах, гадаад худалдаа удаашрах зэргээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм байна. Энэ дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Дашрамд дурдахад, манай улс 2000 онд НҮБ-ын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц, 2005 онд Авлигын эсрэг конвенц, 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод тус тус нэгдэн орж, соёрхон баталжээ. Мөн Сангийн сайд Ч.Улаан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг Спикерт өргөн барив. Байгалийн гамшгаас болоод их хэмжээний мал хорогдсоны улмаас малчдад учирч буй эдийн засгийн эмзэг, хараат байдлыг бууруулах, тэдний төлбөрийн чадварыг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, нөгөө талаас даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Засгийн газар туршилтын журмаар 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү даатгалын тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсний үндсэн дээр төслийг ийнхүү өргөн барьсан аж.

Сэтгэгдлүүд

Media heading July 25,2013 / Reply

Donec id elit non mi porta gravida at eget metus. Fusce dapibus, tellus ac cursus commodo, tortor mauris condimentum nibh, ut fermentum massa justo sit amet risus. Etiam porta sem malesuada magna mollis euismod. Donec sed odio dui.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээнүүд

Даатгалын зах зээлийн тухай товч мэдээ

2013 оны жилийн эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани, 213 даатгалын салбар, 3187 даатгалын төлөөлөгч, 20 даатгалын зуучлагч компани, 14 даатгалын хохирол үнэлэгч компани, 15 актуарч, нийт 3253 тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулсан байна. Даатгалын зах зээл дээрх тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигчдийн тоо 2013 оны 4 дүгээр улирлын байдлаар 2012 оны мөн үеийнхээс 1.34 дахин нэмэгдсэн байна.Тайлан

Долларын ханш түүхэн амжилтаа дахин эвдэв

Монголын валютын зах зээлд ам.долларын ханш өсөж эхлэв. “Найман шарга” төвийн ченжүүд “ногоон”-ыг өчигдөр үдээс өмнө 1840 төгрөгөөр худалдаж байсан бол үдээс хойш 1841 болгож өсгөжээ. Энэ нь долларын ханш түүхэн амжилтаа эвдсэн үзүүлэлт болж буй юм. Монголбанк өнгөрсөн мягмар гаригт дуудлага худалдаагаар зах зээлд 28.7 сая ам.доллар, 68.1 сая юань нийлүүлсэн. Гэвч энэхүү нийлүүлэлт нь “ногоон”-ы ханшийн өсөлтийг тогтворжуулж чадсангүй. Монголбанкны судалгаанаас үзэхэд долдугаар сар гарснаас хой

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл

Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр тогтвортой байдлыг нь хангахын тулд хууль бус хөрөнгийн урсгалыг хянаж илрүүлэх, таслан зогсоож битүүмжлэх, хураах талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа билээ. Нөгөө талаас Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенц, тогтоол, зөвлөмжид 2011 оны зургадугаар сараас хяналт тавьж эхлээд буй. Тиймээс ч Эрүүгийн боло

Зургийн цомог