Даатгалын зах зээлийн тухай товч мэдээ

2013 оны жилийн эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани, 213 даатгалын салбар, 3187 даатгалын төлөөлөгч, 20 даатгалын зуучлагч компани, 14 даатгалын хохирол үнэлэгч компани, 15 актуарч, нийт 3253 тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулсан байна.

Даатгалын зах зээл дээрх тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигчдийн тоо 2013 оны 4 дүгээр улирлын байдлаар 2012 оны мөн үеийнхээс 1.34 дахин нэмэгдсэн байна.Тайлант оны 4 дүгээр улиралд даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй 17 компанийн нийт хөрөнгийн хэмжээ 126.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх 2012 оны мөн үетэй харьцуулахад 18.8 тэрбум төгрөгөөр буюу 1.2 дахин өссөн байна. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 5 жилд 3.1 дахин нэмэгдсэн дүнтэй байна.

2013 оны жилийн эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хөрөнгийн хэмжээгээр нь харьцуулахад “Монгол даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК-ийн хөрөнгө даатгагчдын нийт хөрөнгийн 30.2 хувийг эзэлж, “Гэр даатгал” ХХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө хамгийн бага буюу зах зээлийн нийт хөрөнгийн 2.3 хувийг эзэлж байна.

2013 оны 4 дүгээр улирлын байдлаар даатгалын компаниуд гадаадын давхар даатгагч нарт их хэмжээний даатгалын эрсдэлээ давхар даатгуулж, 26.0 тэрбум төгрөгийн хураамж төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 тэрбум төгрөгөөр буюу 1.2 дахин өссөн дүнтэй гарсан байна. 

Сэтгэгдлүүд

Media heading July 25,2013 / Reply

Donec id elit non mi porta gravida at eget metus. Fusce dapibus, tellus ac cursus commodo, tortor mauris condimentum nibh, ut fermentum massa justo sit amet risus. Etiam porta sem malesuada magna mollis euismod. Donec sed odio dui.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээнүүд

Даатгалын зах зээлийн тухай товч мэдээ

2013 оны жилийн эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани, 213 даатгалын салбар, 3187 даатгалын төлөөлөгч, 20 даатгалын зуучлагч компани, 14 даатгалын хохирол үнэлэгч компани, 15 актуарч, нийт 3253 тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулсан байна. Даатгалын зах зээл дээрх тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигчдийн тоо 2013 оны 4 дүгээр улирлын байдлаар 2012 оны мөн үеийнхээс 1.34 дахин нэмэгдсэн байна.Тайлан

Долларын ханш түүхэн амжилтаа дахин эвдэв

Монголын валютын зах зээлд ам.долларын ханш өсөж эхлэв. “Найман шарга” төвийн ченжүүд “ногоон”-ыг өчигдөр үдээс өмнө 1840 төгрөгөөр худалдаж байсан бол үдээс хойш 1841 болгож өсгөжээ. Энэ нь долларын ханш түүхэн амжилтаа эвдсэн үзүүлэлт болж буй юм. Монголбанк өнгөрсөн мягмар гаригт дуудлага худалдаагаар зах зээлд 28.7 сая ам.доллар, 68.1 сая юань нийлүүлсэн. Гэвч энэхүү нийлүүлэлт нь “ногоон”-ы ханшийн өсөлтийг тогтворжуулж чадсангүй. Монголбанкны судалгаанаас үзэхэд долдугаар сар гарснаас хой

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл

Манай улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр тогтвортой байдлыг нь хангахын тулд хууль бус хөрөнгийн урсгалыг хянаж илрүүлэх, таслан зогсоож битүүмжлэх, хураах талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа билээ. Нөгөө талаас Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ) нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын конвенц, тогтоол, зөвлөмжид 2011 оны зургадугаар сараас хяналт тавьж эхлээд буй. Тиймээс ч Эрүүгийн боло

Зургийн цомог