Уул уурхай, аж үйлдвэр



Монгол улсын эдийн засаг уул уурхайн хөгжилд түшиглэн ойрын жилүүдэд эрчимтэй өсөх хандлага ажиглагдаж байна. Уул уурхай, төмөрлөгийн үйлдвэр, зэсийн хайлш, газрын тос, химийн үйлдвэрлэлийн хөгжил нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудад зүй ёсоор тооцогдож байна. Түүнчлэн дэд бүтцийн хөгжил нь уул уурхай болон үйлдвэрлэлийг сайжруулахад, цаашлаад улс орны эдийн засгийн тулгуур хүчин зүйл болоод байна. Тиймээс уул уурхайн компаниудаа бүх төрлийн багц даатгалаар хангах болон эрсдлийн үнэлгээ, зөвлөгөөгөөр хангах нь зайлшгүй чухал бөгөөд бид энэ салбарт олон жилийн дадлага туршлагатай компанитай хамтран ажиллаж дотоодын компаниудад учирч болох аливаа эрсдэлийг олон улсын даатгалын компаниудад даатгуулах ажлыг зохион байгуулж байна.