Ажилтны хангамж хөнгөлөлт



Манай компани 2010 оны 4-р сараас эрсдэлийн зөвлөх, даатгалын брокер дэлхийн тэргүүлэгч MARSH компаний Монгол дах төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарын даатгал болон Employee Benefit (ажилтны хангамж хөнгөлөлт) чиглэлээр түлхүү анхааран ажиллаж байна. Бид байгууллагуудын эрэлт хэрэгцээ болон өөрийн орны онцлогт нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн чанартай даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаадаа баяртай байдаг.Та гэр бүл, хамт олноо учирч болох аливаа эрсдэлээс хамгаалан танай байгууллагын гол үнэт зүйлс болох ХҮН-тэй холбоотой бүхий л төрлийн даатгалын асуудлаар (гэнэтийн ослын даатгал, ажил олгогчийн хариуцлагын даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал, эрүүл мэндийн даатгал, амьдралын даатгал г.м) бидэнд хандан зөвлөгөө авна уу. Бид Тантай хамтран ажиллахад бэлэн байна.