Бидний тухай

Асимон Брокерс ХХК нь 2004 онд байгуулагдсан, даатгал, давхар даатгалын мэргэжлийн оролцогчийн үйлчилгээ үзүүлэгч анхны брокер компани бөгөөд энэ хугацаанд бид Монголын даатгалын зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ.


Бидний үйл ажиллагааны зорилго маань өнөөгийн барьцгүй, эрсдэл дагуулсан нийгэмд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд, үйлчлүүлэгчдэд итгэл дүүрэн, эрсдлээс хол тогтвортой амжилттай ажиллахад хэрэгцээт багц үйлчилгээнүүдийг санал болгох замаар эрсдэлийн менежментээ зөв удирдаж сургахад зуучлах явдал юм.

Бид зөвхөн даатгагч болон үйлчлүүлэгчдийг хооронд нь зуучлаад зогсохгүй үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдэлсэн, тэдний эрх ашиг сонирхолд нийцсэн таатай нөхцөл бүхий даатгалын үйлчилгээ үзүүлэн хамтран ажилладаг. Мөн дотоод, гадаадын даатгалын болон брокер компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг судласны үндсэн дээр өөрийн орны онцлог, манай үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, тэдний шаардлагад нийцсэн хүссэн үйлчилгээг нь санал болгож байх болно.

Манай мэргэжлийн баг нь дэлхийд нэр хүндтэй олон жилийн туршлагатай даатгалын зуучлалын брокер компаниудтай хамтран ажилладаг бөгөөд тэдний санал болгож буй олон төрлийн үйлчилгээг олон улсын түвшинд өөрийн орны үйлчлүүлэгчид ,харицагчдад мэргэжлийн өндөр түвшинд хүргэж зуучлаын үйлчилгээ үзүүлдэг.

Эрсдлийн менежмент болон даатгалын хэрэгцээг Мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай газар хаана хэрэгтэй байна, бид тэнд үйлчлүүлэгч харицагчдынхаа зөвхөн үндэсний хүрээнд бус олон улсын түвшинд хангах олон улсын чадвар, туршлагыг санал болгож байна.